Ерөнхий

Төлбөр төлөлт

Ашиглалт

  • Нүүр хуудас

    Өдөр бүр нүүр хуудсанд байрлах онцлох уран бүтээлч болон онцлох цомгууд өөрчлөгдөх болно. Мөн нүүр хуудсанд Хуур.mn-ий онцолж буй миксүүд харагдана.

    Oнцлох цомог Oнцлох микс
  • Чарт

    Чарт

    Нүүр хуудасны ЧАРТ цэснээс та долоо хоногийн хамгийн их сонсолт, хандалттай уран бүтээлүүдийн жагсаалтыг харах болно.

  • Микс

    Микс

    Нүүр хуудасны МИКС цэснээс та өмнө онцлогдсон болон одоо онцолж буй миксүүдийг бүгдийг нэг дороос харах боломжтой.

  • Радио

    Радио

    Ямар радио сонсох боломжтой вэ?

  • Хайлт

    Хайлт

    Та зөвхөн уран бүтээлчийн нэр болон цомгийн нэрээр хайлт хийх боломжтой

  • Хэрэглэгч

    Хэрэглэгчийн цэснээс миний хөгжим хэсэг болон системээс гарах сонголтуудийг хийх боломжтой.

    Хэрэглэгч

    Гарах цэсийг сонгосноор танаас гарах эсэхийг лавласан цонх гарч ирэх ба тийм дарснаар системээс гарна.

    Гарах
  • Дуу сонсох

    Та веб дээр дуу тоглуулахдаа:

    Дуу тоглуулах

Миний хөгжим

Mиний хөгжим

Миний хөгжим

Миний хөгжим хэсгээс та өөрийн үүсгэсэн микс, зүрх дарсан микс, уран бүтээлч, цомог болон дуунуудаа харах боломжтой.

Миний микс

Миний микс

Миний микс цэсэнд таны үүсгэсэн миксүүд байрлана. Та шинээр микс үүсгэж, тэдгээрийн нэр, тайлбарыг сольж болох ба доторх дуунуудын дарааллыг өөрчилж, дуу хасах боломжтой.

МИКС

Микс гэдэг нь дууны цуглуулга буюу нэгэн төрлийн playlist бөгөөд хэрэглэгч та өөрийн гэсэн миксүүдийг үүсгэх боломжтойгоос гадна бидний бэлдсэн миксүүдийг сонсох боломжтой.

Манай нүүр хуудсан дээр байрлах ОНЦЛОХ МИКС хэсэгт тухайн өдрийн цаг уур, мэдрэмж, хэмнэлд тохируулан бэлдсэн миксүүдийг өдөр бүр шинээр онцлох болно.

Харин таны үүсгэсэн микс зөвхөн танд харагдах ба та Facebook, Twitter болон Google+ зэргээр олон нийтэд түгээснээр таны миксийг бусад хүмүүс сонсох боломжтой болно.

Микс үүсгэлтийн хувьд дотроо хэдэн ч дуутай байж болох ба та хүссэн тоогоороо микс үүсгэж, дуртай үедээ дуу нэмж, хасаж болно.

ЧАРТ

Дижитал технологи дээр тулгуурлан тухайн дуу, цомгийн татагдсан буюу стрийминг хийгдсэн тоог автоматаар тоолон хамгийн их сонссон дуунуудыг өдөр, долоо хоног, сар тутам жагсаах чартыг зөвхөн Хуур.mn-с харах боломжтой.

Өдөр тутмын чарт

Өдөр тутам шинэчлэгдэх энэхүү цэснээс нийт хэрэглэчдийн өмнөх өдрийн хамгийн их сонссон дуунуудын жагсаалтыг харах болно.

7 хоногийн чарт

Даваа гараг бүр шинэчлэгдэх энэхүү цэснээс та өнгөрсөн долоо хоногийн хамгийн их сонсолт, таталттай дуунуудын жагсаалтыг харах болно.

Сар бүрийн чарт

Долоо хоногийн чартуудыг нэгтгэн сар бүр шинэчлэгдэх чарт.

Радио

Монголын шилдэг 7 радиог Хуур aппликейшн танд илүү ойртуулж байна.

Та утас болон компьютер дээрээсээ хүссэн үедээ тус радионуудын шууд эфирийг цаг алдалгүй, хаанаас ч сонсох боломжтой. Мөн та сарын үйлчилгээний төлбөрөө төлөөгүй байсан ч зөвхөн радио цэс үнэгүй ажиллах болно.

ПОДКАСТ

Подкаст гэдэг нь аудио эсвэл видео цуврал мэдээллийг ямар нэгэн суваг буюу аппликейшнээр дамжуулж хүлээж авах боломжийг бүрдүүлсэн нэг төрлийн сонсдог нэвтрүүлэг юм.

Та Хуур.mn сайтны подкаст цэснээс бизнес, боловсрол, тоглоом, эрүүл мэнд, хүүхэд, гэр бүл, хөгжим, улс төр, шашин, шинжлэх ухаан, спорт, технологи гэх мэт сэдвүүдээс гадна Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, ардын үлгэрүүдийг аудио байдлаар татаж авч сонсож болно.