Tailor Swift-н найз залуус

2013/01/10

Country Pop-ийн дагина Tailor Swift- ийн хайрын дуунууд болон түүний бүтэлгүй хайрын эздийг мэдэхгүй хүн байхгүй. Саяхан тэрээр  One Direction хамтлагийн гишүүн Harry Styles-тай хайрын холбоо тогтоосон ч удаан үргэлжлээгүй билээ. Ингээд түүний хайрын түүхүүдийг хамтдаа сөхөцгөөе.


Joe Jonas
(July 2008-October 2008хооронд) 

Joe Jonas , Taylor Swiftнарын хайр удаан үргэлжлэсэн юм. Гэвч нэгэн удаа Joe Jonas Taylor Swift-руу утасдан 27 секундын дотор “Би чамаас саллаа” гэснээс өөр үг хэлээгүй юм. Энэ явдлаас хойш Taylor"Last Kiss" болон"Forever and Always"зэрэг дуунууддаа энэ явдлын талаар өгүүлсэн байдаг бол Joe Jonas харин өөрийн "Holy Ground"хэмээх дуундаа бас мөнхөлсөн байдаг байна.

Lucas Till
(March 2009-April 2009хооронд ) 

Swift's "You Belong With Me" дууны клипэнд Lucas Till Swift –ийн дурлалт залуугийн дүрд тоглосон билээ. Гэвч тэдний хайр клип шигээ утга төгөлдөр, сайхан үргэлжлэсэнгүй.Tillтүүний тухай дурсахдаа “Тэрээр болзоонд уриахад “ Би завгүй байна” гэсэн хариулт дандаа өгдөг байсан. Үүнээс болж бидний хайрын түүхэнд цэг тавигдсан байх. Бид хоёр одоо бол зүгээр л найзын холбоотой байдаг” гэсэн байна.

Taylor Lautner 
(August 2009-December 2009хооронд ) 

Жүжигчин Taylor LautnerTaylor Swift нар "Valentine's Day" кинонд тоглосныхоо дараахан хайр сэтгэлийн холбоо тогтоосон ба удалгүй салцгаасан .Саяхан нэгэн сэтгүүлчийн “Taylor Lautner-г юу гэж боддог вэ” гэсэн асуултанд Taylor Swift “Үнэхээр гоё инээмсэглэдэг залуу” хэмээн хариулсан байна.

John Mayer
(December 2009-February 2010хооронд) 

2012 оны зун тэдний харилцаа холбоо төгсгөл болсон байна. Swift, John Mayer-н талаар хэлэхдээ “Тэр үнэхээр итгэж болох залуу. Надад үргэлж цэцэг өгдөг байсан” хэмээн хэлсэн байна.

Cory Monteith
(April 2010-May 2010) 

Swift салсныхаа дараахан “Cory Monteith бол гоё нүдтэй, би түүний нүдэнд нь хайртай болсон байх” гэж хэлж байжээ.

Jake Gyllenhaal
(October 2010-January 2011) 

Swift салсныхаа дараахан яагаад салсан тухайгаа тайлбарлаач гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр “Энэ тухай би яримааргүй байна” гэсэн хариулт өгч байжээ.

Eddie Redmayne
(October 2011-January 2012) 

"My Week With Marilyn" киноны од Eddie Redmayne Swift нар 2011 оноос уулзаж эхэлсэн ч дараа оныхоо нэг сард салцгаасан байна. Гэвч 31-ний өдөр тэд хамтдаа аз жаргалтайгаар шинэ оноо гаргасан ч хайрын түүх нь төгсөх учиртай байжээ.

Zac Efron
(February 2012-March 2012) 

Taylor, Zac Efron нарын хайрын холбоо "The Lorax" киноноос үүдэлтэй бөгөөд тэдний хайр хэдхэн сарын л настай байлаа.

Conor Kennedy
(July 2012-October 2012) 

Энэхүү хайрын түүх эхлэхэд Conor Kennedy 18тай, харин Taylor 22 той байсан бөгөөд удаан үргэлжлэх байх гэсэн таамаглал талаар болсон юм. Энэхүү хоёр холливудын сайхан хосуудын тоонд орж байсан нь саяхан.

Harry Styles
(December 2012-January 2013) 

Taylor болон One Direction's Harry Styles нарын харилцаа удаан үргэлжлэсэнгүй. Swift анх нэгэн Британи залууд зориулж “чамд хүндрэл бэрхшээл учирна гэдгийг би мэдэж байна” гэж хэлсэн бөгөөд Swift, Harry Styles нарыг нийлэх нь гэсэн яриа гарсны дараахан тэд нийлсэн байна. Харин саяхан тэднийг Central Park-т байхыг харсан хүмүүс салах тухай “шум” тараасан бөгөөд үүнээс долоо хонгийн дараа тэд салцгаажээ.