“Арга билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт өнөөдрөөс эхлэн тоглогдоно

2013/03/22
Этно жазз урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлагийг “Дээлт” тоглолт гуравдугаар сарын 22, 23, 24 нд 19.00 цагаас Улсын Филармонид зохиогдох гэж байна. Уламжлал, шинэчлэл хоёрыг хооронд нь сүлж, хөгжмийн мэдрэмжээр амилуулдаг “Арга билэг” хамтлагийг сонсогчид “Дэв” киноны хөгжим болох “Төсөөлөл” аялгуугаар нь төсөөлдөг. Харин тэд энэ үдэш “Арга билэг”-гийн жинхэнэ хэмнэлийг мэдрүүлэх аж. Этно-жазз хамтлаг гэж өөрсдийгөө тодорхойлдог тус хамтлагийн удаан хүлээлгэсэн тоглолт өнөөдрөөс эхлэн гурван хоног тоглогдоно.